Арменд Оросын энхийг сахиулагчид ирэв

"Цэргийн тээврийн нисэх хүчний Ил-76 нисэх онгоцууд Арменд, Оросын 400 гаруй энхийг  сахиулагчийг хүргэлээ" гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Одоогийн байдлаар Оросын энхийг сахиулах хүчний командлалын офицерууд болон энхийг сахиулах бригадын анги салбарын цэргийн албан хаагчдын суусан 20 нисэх онгоц тус улсад газардаад байгааг тодруулан тайлбарласан байна.

Энхийг сахиулагчид агаарын хөлгүүдийн ачааг буулгаж, очих газар руу явах цувааг бүрдүүлжээ. Тэд энхийг сахиулагчдын явах чиглэлийг зөвшин тохиролцсоны дараа Уулын Карабах руу явах аж.

 ОХУ, Азербайжан, Армен улс арваннэгдүгээр сарын 10-наас Карабахт байлдааны ажиллагааг зогсоож,  энхийг сахиулагчдыг байрлуулахаар тохиролцсон юм. 

Уулын Карабахын нутагт нийтдээ 1960 цэргийн албан хаагч, 90 хуягт тээвэрлэгч, 380 нэгж машин болон тусгай техник хүргэх ажээ.

Уулын Карабахт энхийг сахиулагчдаа байрлуулж буй ОХУ-д талархаж байгаагаа Армены батлан хамгаалахын сайд Давид Тоноян өмнө нь илэрхийлсэн байна.

 

Б.Атар

 

 ЕКЛАМА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ