АНУ-д сонгуулийн санал тоолох ажил дуусаагүйг сануулав

"АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажил дуусаагүйг АНУ-ын төрийн департамент бусад орны удирдагчдад сануулж байна" гэж Америкийн гадаад бодлогын байгууллагын тэргүүн Майкл Помпео мэдэгджээ.

“Бүх саналыг тоолж дуусаагүйг бүх хүнд сануулж байна. Бид хууль зүйн бүх дэг журмыг бүрэн мөрдөх хэрэгтэй” гэж төрийн нарийн бичгийн дарга хэлжээ.

"Төрийн тэргүүн нар Ардчилсан намын нэр дэвшигч рүүутасдаж болно" гэж тэрээр бас тэмдэглэсэн байна.

 “Хэрвээ зүгээр мэнд мэдэхээр залгаж байгаа бол үүнд хориглох зүйл огт байхгүй. Гэвч манайх нэг л ерөнхийлөгч, нэг төрийн нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлдэг нэг  баг ажилтнуудтайг мартаж болохгүй” гэж Помпео тодруулан тайлбарлажээ.

АНУ-ын төрийн тэргүүний сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болсон юм. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгогчдын төлөөлөгчдийн шаардлагатай тооны санал авсаныг америкийн томоохон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараа тэрээр ялалт байгуулсан гэдгээ зарласан билээ.

 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ