Путин, Пашинян, Алиев нар Карабахт гал зогсоох тухай мэдэгдэл гаргав
Уулын Карабахт 11 дүгээр сарын 10-ны шөнө дундаас бүрэн гал зогсоож эхлэж байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин, БН Армен Улсын ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев нар зохих мэдэгдэлд гарын үсэг зуржээ.
“БН Азербайжан Улсын ерөнхийлөгч Алиев, БН Армен Улсын ерөнхий сайд Пашинян, ОХУ-ын ерхөнхийлөгч нар 11 дүгээр сарын 9-нд зохих мэдэгдэлд гарын үсэг зурж, 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд москвагийн цагаар 00 цагт (УБ-ын цагаар – 05:00 цаг) Уулын Карабахын мөргөлдөөний бүсэд бүрэн гал зогсоож, бүх байлдааны ажиллагааг зогсоохоор зарлаж байна” гэж Путин мэдэгдсэн байна.
Азербайжан, Армены тал бүс нутаг дахь өмнөх байрлалдаа үлдэнэ. Карабахын тээврийн болон эдийн засгийн бүх зангилгааг хаана. Бүс нутагт Оросын энхийг сахиулагчдыг оруулна гэж Оросын ерөнхийлөгч бас тэмдэглэжээ. Дүрвэгсэд НҮБ-ын хяналттайгаар уулын Карабахт буцаж ирэх ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ