Байденд бүрэн эрхийг шилжүүлэх хугацааг товлов

Нийтийн албаны удирдах газар (GSA) зохих шийдвэр гаргаснаар АНУ-ын шинээр сонгогдсон тэргүүн Жозеф Байденд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шилжүүлэн өгөх ажил эхлэх юм. АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн (USAID, Төрийн департаментын бүтцэд багтдаг) тэргүүний орлогч Жон Барса ийм товыг нэрлэжээ. Телевизийн CNBC суваг түүний хэлснийг иш татан дурдсан байна.

GSA-ийн тэргүүн Эмиля Мерфигийн мэдэгдэл л сонгуулийн дүнгийн талаарх чухал ач холбогдол бүхий  цорын ганц мэдэгдэл байх болно гэж Барса тэмдэглэжээ. “Сонгуульд хэн нь ялсан талаар GSA-ийн тэргүүнийг шийдвэр гаргах хүртэл юу ч өөрчлөгдөхгүй” гэж Барса өөрийн багийнхантай уулзахдаа онцлон тэмдэглэсэн байна.

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг гол гол муж улс дахь сонгуулийн дүнгийн талаар гомдол гаргаагүй байхад Мерфи зохих захидалд гарын үсэг зурахаас татгалзаж байгаа ажээ. GSA-ийн тэргүүн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрснийг нотлоогүй байхад Байден болон түүний багийнхан санхүүжилт авч эхлэхгүй, тусгай газруудтай харилцах эрхтэй болохгүй гэж “Politico” сонинд бичсэн байна.

Сонгогчдын төлөөлөгчдийн 270 санал авахын оронд 290 санал авч, ялалт байгуулах болзол хангасан ардчилсан намын Жо Байден өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоныг арваннэгдүгээр сарын 7-нд зарласан билээ. Харин түүний өрсөлдөгч Трамп шүүхээр дамжуулан хэд хэдэн мужид тэргүүлэх байр сууриа эргүүлж авахаар найдаж буйгаа зарласан юм. Сонгууль дуусаагүй байхад Байден өөрийгөө тус орны шинэ удирдагч хэмээн яаран зарлалаа хэмээн Трамп дургүйцэж байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ