Алина Кабаева өөрийнхөө болон Путиний тухай илэн далангуй ярьжээ

Нэрт гимнастикчин Алина Кабаева болон Оросын ерөнхийлөгч Владимир Путин хоёр холбоотой гэх цуу яриа хэвлэлээр байнга шахам тарж байдаг. Ялангуяа өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд энэ сэдвээр “бичих дуртай”.

Аль аль тал нь тайлбар хийдэггүй нь тэдний харилцааг үнэхээр сонирхохоос өөр аргагүйд хүрдэг байна. Путин, Кабаева нар хоёр ч хүүхэд төрүүлж, аюулгүй байдлын үүднээс тэднийг төрөл төрөгсдийнхөө нэр дээр бүртгүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсан юм.

Гимнастикчин бүсгүй сэтгүүлчдэд тэр бүр илэн далангүй ярилцлага өгөөд байдаггүй ч заримдаа иймэрхүү цуу ярианд Кабаеваг дуугарахаас аргагүйд хүргэдэг байна.

Ийнхүү тэрээр  эмэгтэйчүүдийн “Кleo” сэтгүүлд өөрийн гэр бүлийн байдлын тухай, спортыг орхисноосоо хойш ямар ажил эрхэлж буй талаар илэн далангүй ярьжээ.

Алина сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Надад хүүхэд байхгүй. Тиймээс Владимир Путинээс хүүхэд төрүүлсэн гэх яриаг тайлбарлах нь утгагүй" хэмээн хамгийн түрүүнд мэдэгдсэн байна.

Кабаева нийслэлд ихэнхи цагаа өнгөрүүлэхийн сацуу Переделкин дэхь гэртээ жилд хоёр сар орчим амьдардаг ажээ.

Сэтгэл санаа тавгүй байвал тэрээр шопинг хийж, сэргэдэг гэнэ. Тэрээр уул хадаар алхаж, театрт очих дуртай бөгөөд долоо хоногтоо ганц удаа ч болов тэнд очихыг боддог гэжээ. Кабаева буяны болон нийгмийн арга хэмжээнд оролцоход ихээхэн анхаарал тавьдаг байна.

 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ