Мелания Трамп салах өргөдлөө "өгнө"

АНУ-ын одоогийн төрийн тэргүүн Дональд Трампын гэргий Мелания нөхрийгөө ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа түүнээс салах өргөдөл өгч магадгүй гэж “Дейли мэйл” сонинд бичжээ.

"Тэргүүн хатагтай өмнө нь энэ тухай байнга боддог байсан”  гэж ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан Омароса Маниголт-Ньюман хэлсэн байна.

Мелания таагүй үр дагавар үүсч магадгүй хэмээн болгоомжлохдоо, өмнө нь энэ тухай ярьдаггүй байсан гэж хуучин туслах нь хэлжээ. “Трамп засгийн эрхэнд байхдаа түүнийг шийтгэх арга олж чадна” хэмээн Маниголт-Ньюман ярьсан байна.

Үүнээс гадна, тэд гэрлэх үедээ байгуулсан хэлэлцээрийн дагуу Трампын гэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нөхрийгөө шүүмжлэхийг хориглосон байж болох юм гэж өмгөөлөгч Кристина Превайт “Дейли мэйл” сонины сурвалжлагчид тайлбарлан хэлжээ.

 "Мелания  Трамп  нөхрийгөө 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа гэрлэлтийн шинэ гэрээ байгуулахыг шаардаж байсан юм" гэж Вашингтон пост сонины сурвалжлагч Мэри Жордан АНУ-ын тэргүүн хатагтайн тухай номондоо бичсэн байдаг. Тухайлбал, АНУ-ын тэргүүн хатагтай тэдний дундаас гарсан хүү Бэрроныг дэмжиж туслахад хамаатай нөхрийнхөө үүргийг шинэ гэрээнд өргөжүүлэх асуудлыг тусгахыг хүсч байжээ.

Дональд, Мелания нар 2005 оны нэгдүгээр сард гэрлэжээ. Дональд Трамп өмнөх гурван эхнэрээсээ таван хүүхэд, арван ач, зээтэй юм.

 

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ