Трамп: Хуулийн дагуу бүтэлгүйтсэн тохиолдолд л би ялагдсанаа хүлээн зөвшөөрнө
"АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь штабаас эхлүүлсэн хуулийн арга хэмжээ бүтэлгүйтсэн тохиолдолд л сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрнө" гэж мэдэгдсэнийг Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн Жо Байдены ялсан гэдгийг эс хүлээн зөвшөөрч, Дээд шүүхэд тэмцлээ үргэлжлүүлэхийг түүнд зөвлөж байгаа ажээ. "71 сая хууль ёсны санал авсанаар би сонгуульд ялсан" гэж Трамп твиттерт бичсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.
Энэ үеэр одоогийн ерөнхийлөгчийн талынхан зарим муж улсад эсэргүүцлийн ажиллагаа өрнүүлж, сонгуулийн дүнг будлиантай мэдээлж байна хэмээн америкийн олон нийтийн хэрэгслүүдийг буруутгаж байгаа аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ