XX зууны "сайхан эр" Ален Делон
Францын алдарт жүжигчин Ален Делон энэ өдөр 85 насны босгыг алхаж байна. Ален 1957 онд анх “Send a Woman When the Devil Fails” кинонд тоглосон юм. Тэрбээр тус киноны зураглаач Ива Аллегрегийн өгсөн “Битгий жүжиглэ, байгаагаараа бай. Жирийн үед хүн рүү яаж хардаг, хэрхэн ярьдаг, сонсдог, яг түүгээрээ л бай” гэж хэлсэн зөвлөгөөг одоог хүртэл марталгүй санадаг аж.
Түүний хувийн амьдрал адал явдал, хайр сэтгэлийн романсаар дүүрэн байдаг. XX-р зууны хамгийн алдартай одуудын нэг болох Австри жүжигчин Роми Шнайдер түүнтэй хамт “Кристина” кинонд тоглож байхдаа хайр дурлалын харьцаа үүсгэжээ. Хэдийгээр тэд анхны харцаар бие биедээ дурласан ч нэг нэгэнтэйгээ таарч тохирдоггүй байв. Хоёр дахь нь загвар өмсөгч, найруулагч Мирей Дарк байсан ба тэд “Жеф” киноны зураг авалтын үеэр танилцаж хамтдаа 13 жил амьдарсан юм.
XX зууны хамгийн сайхан эр хэмээн цоллогдож, цагтаа цалгиж явсан Ален Делон одоо хүмүүстэй харьцахаа больж, 8 нохойныхоо хамтаар амьдардаг аж. Ален золбин нохой, мууранд зориулсан таван асрах газартай. Харин эдлэн газарт нь түүнд үнэнчээр зүтгэсэн 35 амьтны оршуулга байдаг гэнэ. Мөн Ален өөрийг нь ч гэсэн тэдэнтэй хамт оршуулахыг хүссэн байдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ