АНУ-ын ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуульд Жо Байден яллаа
АНУ-ын ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 290:214-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Ялалт байгуулахын тулд сонгогчдын коллегийн 538 гишүүнээс 270-ийнх нь саналыг авах ёстой юм.
Жо Байдены хувьд 20 коллегийн саналтай Пеннсилвани мужид ялснаар АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болох нөхцөл бүрдлээ. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 214 саналтайгаар энэ удаагийн сонгуулийг өндөрлөж байна.
Хамгийн сүүлд зургаан мужид санал тоолох ажиллагаа дуусаагүй байсан ба Пенсильвани, Жоржиа, Умард Каролина, Аризона мужууд нь сонгуулийн үр дүнг эргүүлэхэд нөлөөлөхөөр байсан юм.
CNN ийн тв Жо Байденийг ялсан тухай зарласаны дараа бүх сувгаар ялалтыг зарлав.
Бүх хотын төвүүд иргэд гарч дуулж бүжиглэн баярын уур амьсгал оров. Иргэдийн гарт
“Трамп дахиж ирэхгүй” гэсэн бичиг барьсан байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ