Террорист халдлагын талаар Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаж байна
Австрийн нийслэл Вена хотод гарсан террорист халдлагыг мөрдөн шалгахдаа АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхонтой хамтран ажиллаж байгаагаа Австрийн дотоод хэргийн сайд Карл Нехаммер мэдэгдлээ. Холбооны мөрдөх товчооноос Австрийн талд халдлага үйлдсэн этгээдүүд болон бусад саатуулагдсан хүмүүсийн талаарх мэдээллийг шилжүүлэн өгсөн байна.
Эргэн сануулахад, энэ сарын 2-ны өдөр Вена хотод зэвсэгт халдлага гарсны уршгаар дөрвөн хүн амь насаа алдаж, 22 хүн гэмтэж шархадсан. Цагдаагийнхан зэвсэгт этгээдийг аюулгүй болгож устгасан бөгөөд тэрээр Исламын улс террорист бүлэглэлийг дэмжигч байсныг тогтоосон юм.
Тус халдлагад сэжиглэн 14 хүнийг саатуулан хориод байгаа бөгөөд тэдгээрийн дотор гадаад улс орнуудын, тэр дундаа Оросын иргэн ч байгааг Вена хотын цагдаагийн газрын дарга Герхард Пюрстль мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ