1941 оны Москвагийн парад ямар нэртэй байсан бэ?

Бэлтгэл ажлын нууцлалыг хангах зорилгоор 1941 оны 11 дүгээр сарын 7-нд Москвагийн Улаан талбайд болсон цэргийн парадыг “Москвагийн гарнизоны цэргийн ажиллагаа” гэж нэрлэж байсан юм гэж ОХУ-ын батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.


Оросын цэргийн байгууллага парадын 79 жилийн ойн өмнө архивын баримт бичгүүдийг нийтэлсэн байна. “Москвагийн гарнизоны цэргийн ажиллагаа” гэсэн нэрийг Москвагийн комендант хошууч генерал Кузьма Синиловын гарын үсэг зурсан нийслэлийн гарнизоны цэргийн парадад оролцуулах цэргийн тооны тухай лавлагаа-илтгэлд дурдсаныг мэдээлжээ.

 

Улаан армийн цэргийн парад 1941 оны 11 дүгээр сарын 7-ны үүрээр Москвад эхэлсэн юм.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ