Трамп: Би түүхэн давуу байдлаар ялсан
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийж, үүнийг YotTube дэх “USA Today” сувгаар шууд дамжуулсан байна.
Америкийн төрийн тэргүүн сонгуульд “түүхэн давуу байдлаар” ялсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хэрвээ өгсөн саналыг хууль ёсны хэмээн үзвэл би маргаангүй тэргүүлж байгаа гэж тэрээр хэлсэн байна. “Хэрвээ та саналыг хууль бус хэмээн үзэж байгаа бол тэд (ардчилсан намынхан) биднээс сонгуулийн дүнг хулгайлахаар санаархаж мэднэ. Энэ бол сүүлд ирсэн саналын тоо юм” гэж тэрээр тайлбарлажээ.
11 дүгээр сарын 5-ны орой Америкийн удирдагч санал тоолохыг нэн даруй зогсоохыг уриалсан юм. “Санал тоолохыг зогсоо” хэмээн тэрээр өөрийн блогтоо бичсэн байна. Тэрээр дараагийн мэдээндээ сонгууль дууссаны дараа шуудангаар ирсэн саналын хуудсуудыг тооцохгүй гэжээ.
Дональд Трамп одоо сонгуульд ялагдвал 2024 онд төрийн тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөнө. Өмнө нь Цагаан ордны ажилтнуудын аппаратыг тэргүүлж байсан Мик Малвэни ийм дүгнэлт хийсэн байна. NBC телевиз түүний хэлснийг иш татан дурджээ.
Улс төр дэхь Трампын ирээдүйн талаар Малвэниас асуусан байна. “Ерөнхийлөгч улстөрд яалт ч үгүй үлдэнэ хэмээн би үзэж байгаа. Тэр ялагдах дургүй хүн” гэж дипломатч хариулжээ. Дөрвөн жилийн дараа ерөнхийлөгийн албан тушаалын төлөө өрсөлдөх иргэдийн жагсаалтад би түүний нэрийг оруулна гэж тэрээр хэлжээ.
Америкийн телевизийн сувгуудын мэдээлж буйгаар, одоогоор Жозеф Байден тэргүүлж байгаа ажээ. Түүнд сонгогчдын төлөөлөгчдийн зургаан санал л дутаж байна гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
"Сонгуулийн дүнг АНУ-ын Дээд шүүхэд хянан хэлэлцсэнээр дуусгаж болох юм" гэж Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп бас мэдэгджээ.
Одоогоор АНУ-д нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналыг тоолох ажил үргэлжилж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ