Реппэр "Silencer"-ийн гэгээн дурсгалд зориулж дуу бүтээжээ

Реппэр “Don Dior” буюу Д.Мөнхтулга энэ сарын 2-нд 'Lingo' 'Crash Landin on You', 'Urlag Mongold Hugjihiin Tuluu!' болон бусад олон хит дуунууд эзэн өөрийн шинэхэн уран бүтээл "179" дууг гаргажээ.
Don Dior энэхүү дуугаа Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О. Дөлгөөн болон залуу реппер агсан Есүн "Silencer" хоёр найздаа зориулж хийсэн бөгөөд О. Дөлгөөний тоглодог байсан дугаар '17', Silencer-ийн нэрнээс '9' тоог авч "179" нэр бий болсон хэмээжээ.

"179" дууны бичлэгийг sspiritoj найруулан бүтээж, ерөнхий зураглаачаар Kito ажилласан бол дууны микс & мастерыг TOMM хийжээ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ