Индиана, Нью Хемпшир мужид Трамп тэргүүлж байна

АНУ-ын Индиана, Кентукки, Нью Хэмпшир мужын сонгуулийн хэсгүүдэд санал хураалт авч дуусчээ. Ийнхүү одоо саналын хуудсыг тоолж байна. Хоёр муж улсад бүгд найрамдах намын Дональд Трамп тэргүүлж байна.

 

Нэр дэвшигч ялалт байгуулахын тулд сонгогчдын төлөөлөгчдийн 270 саналыг авах ёстой юм. Жишээ нь Индиана муж улсад 11 санал авах ёстой бөгөөд сонгогчдын 72 хувь нь Трампын төлөө саналаа өгчээ.

 

Кентукки муж улсад Байден тэргүүлж байна. Нью-Гэмпшир муж улсад саналын хуудсыг дөнгөж тоолж эхэлсэн бөгөөд урьдчилсан дүнгээр Трамп тэргүүлж байгаа аж. 

 

Дональд Трамп санал хураалтын эхний дүнг өөрийн твиттерт тайлбарласан байна. Тэрбээр “Бид улс орны хэмжээнд үнэхээр сайн явж байна. Бүх хүнд баярлалаа” гэж бичжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц маш сайн байгааг шинжээчид тэмдэглэж байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ