Baby Shark хамгийн их үзэлттэй дуу болжээ

Өмнөд Солонгосын "Pinkfong" компанийн бүтээл "Baby Shark" дуу албан ёсоор Луй Фонсигийн "Despacito" дууг гүйцэж, "Youtube" дээр хамгийн их үзэлттэй дуу болжээ.


Энэхүү дууг анх 2016 оны зургаадугаар сарын 17-ны өдөр "Youtube" дээр байршуулсан бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 7,047,433,066 удаа тоглогджээ.


"Youtube" дээр дээд амжилт тогтоосон энэхүү дууг Америк-Солонгос гаралтай 10 настай Хоп Сегойнэ хэмээх хүү дуулсан юм. Хэдийгээр хүүхдийн дуунд дарагдсан ч Despacito дуу одоогоор хамгийн олон лайк цуглуулсан мөн Youtube дээр таван тэрбум үзэлттэй болсон анхны дуу хэвээр байгаа юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ