Сноуден Оросын иргэн болохыг хүсчээ

Америкийн Тагнуулын төв газар болон Үндэсний аюулгүй байдлын ажилтан асан Эдвард Сноуден удахгүй төрөх хүүгийнхээ адил Оросын иргэн болохыг хүсч байна.  

 

Түүний өмгнөөлөгч Анатолий Кучерена ”Интерфакс” агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ, Сноуден болон түүний гэргий 12 дугаар сард хүүхэдтэй болох гэж байгаатай холбогдуулан түүнийг Оросын харьяат болоход дэмжлэг үзүүлэхийг өөрт нь хандаж хүссэн тухай ярьжээ. “Тэд хүүхэдтэй болно. Хүүхэд мэдээж Оросын харьяат байх бөгөөд Сноуден ч өөрөө тус улсын иргэн болохыг хүсч байгаа” гэж өмгөөлөгч тэмдэглэжээ.

 

ОХУ-ын паспорт авахад бэлтгэж, баримт бичиг бүрдүүлэх ажил ойрын үед эхлэх гэнэ. Өмнө нь Сноуден Орост оршин суух хугацаагүй үнэмлэх авчээ. Тэрээр 2013 оноос Орост амьдарч байгаа билээ. АНУ-д түүнийг тагнуул хийж, улсын өмч хулгайлсан хэмээн буруутгадаг бөгөөд 20 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноож мэдэх юм.

 



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ