Шинжээчид: Коронавирус бага температурт үхдэггүй

"Коронавирус бага температурт үхдэггүй, зөвхөн царцдаг" хэмээн Оросын халдвар судлаач, вакцин судлаач Евгений Тимаков ярьсан байна. Температур бага байх тусам вирус гадаад орчинд илүү удаан хадгалагддаг гэж тэрээр онцолжээ.

 

“Вирус царцанги байдалтай байхдаа идэвхигүй байдаг. Харин дулаан орчинд орохоороо идэвхиждэг. Бүх халдварт өвчин ингэдэг” гэж тэрээр хэлсэн байна.

 

"Вирусүүд (түүний дотор SARS-CoV-2 вирус) хүйтэнд үхдэггүй. Вирус хасах 196 хэмд ч маш сайн хадгалагддаг" гэж анагаах ухааны доктор, вирус судлаач Анатолий Альштейн бас хэлжээ.

 

“Хүйтэн цаг уур нь коронавирусийн тархалтад нөлөөлдөг. Учир нь жилийн энэ улиралд хүмүүс цонхоо хааж, агаар сэлгэлт бага хийж, нэг дор илүүтэй бөөгнөрөн цуглардаг” гэж Тимаков үзэж байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ