Эрдэмтэд бас нэгэн аюултай өвчин илрүүлжээ
Эрдэмтэд бас нэгэн шинэ аюулт өвчин илрүүлж, түүнийг VEXAS хэмээн нэрлэжээ. Олон улсын судлаачдын баг судалгааныхаа баримт бичгийг “The New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Мэргэжилтнүүдийн бичсэнээр, генетикийн хувьсал өөрчлөлтөд хүргэдэг тэдний илрүүлсэн энэ эмгэг нь хүний биед бүлэн үүсгэдэг ажээ. Ингэхдээ энэ өвчин нь тохиолдлын 40 хувьд үхэлд хүргэдэг байна.
Энэхүү өвчин хэд хэдэн үрэвслийн хам шинж агуулдаг бөгөөд өмнө нь эмч нар өөр хооронд нь холбон үзэж байгаагүй гэнэ. VEXAS өвчний үрэвслийн явц нь уушги болон мөгөөрсийн эдийг гэмтээж болох аж. Одоогийн байдлаар ийм өвчтэй 50 хүн л тодорхой байна. Гэхдээ тэдний тоо үүнээс хавьгүй их байж мэднэ хэмээн эрдэмтэд үзэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ