Зурхайч Ананд: Байгаль дэлхий биднээс өшөө авсаар байх болно
2019 онд цар тахлаас сэрэмжлүүлж байсан Энэтхэгийн зурхайч хүү дахин шинэ таамаглал дэвшүүлжээ. Хэвлэлд бичсэнээр "Байгаль дэлхий биднээс өшөө авсаар байх болно" гэж тэрээр хэлсэн байна.
"Ирэх өвөл цар тахал хүрээгээ тэлж, манай гараг үер ус, элдэв байгалийн гамшиг болон өлсгөлөнтэй тулгарах болно" гэж 14 настай Ананд хүү хэлжээ. Улс орнуудын оршин суугчдын дархлаа муудаж, ядуу орнуудын иргэдэд хүндээр тусна гэж тэрээр онцлон дурджээ.
"Цар тахал 2021 оны дөрөвдүгээр сараас буурч, энэ үеэс хүн төрөлхтөн дэлхий нийтийн шинжтэй бусад асуудлыг амжилттай шийднэ" гэж залуу зурхайч үзэж байна. Дэлхийн эдийн засаг дээрдэнэ гэж тэр хэлжээ.
Хэвлэлд бичсэнээр, Ананд 2019 дэвшүүлсэн таамаглалаараа нэрд гарсан юм. Хүү нийгмийн сүлжээнд тавьсан постондоо "Дэлхий ертөнц 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл ноцтой аюултай тулгарна" хэмээн мэдэгдсэн юм. Дараа нь тэрээр 2020 оны 12 дугаар сарын 20-нд дэлхийг үйлийн үр дагуулна хэмээн анхааруулжээ.
“Хэрвээ хүмүүс ажиллаж эхлэхгүй л бол нэг ч амьд хүн үлдэхгүй” хэмээн тэрээр онцлон дурдсан байдаг.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ