Туркэд болсон газар хөдлөлтийн улмаас 73 хүн амиа алджээ
Туркийн баруун нутагт болсон газар хөдлөлтийн улмаас 73 хүн амиа алджээ. Тус орны Онц байдал, байгалийн гамшгийн асуудал эрхэлсэн агентлаг ингэж мэдэгджээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 961 хүн бэртэж гэмтсэн байна.
Газар хөдлөлт өнгөрсөн баасан гарагт Туркийн баруун нутагт болсон юм. Измир мужид 6,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Эгэйн тэнгист байсан учир ойролцоох Грекийн арлуудын оршин суугчид ч чичирхийллийг мэдэрсэн байна.
Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Измир мужид 20 орчим байшин нуржээ. Үүнээс гадна, газар доорхи түлхэлтийн улмаас бага зэргийн цунами үүсч, Сеферихисар хотын эрэг хэвийн гудамжууд усанд автсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ