"2018ВП1" солир дэлхийг онилжээ
Энэ оны 11 дүгээр сарын 2 буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр "ачааны машины" дайтай солир дэлхийг онилох эрсдэлтэй хэмээн НАСА мэдээлжээ.
2018ВП1 гэх нэртэй энэхүү солир азаар нэлээд жижиг буюу 1.8-3.9 метр диаметртэй гэнэ. Мөн дэлхийг онилох магадлал 0.41 хувьтай байгаа аж. Гэхдээ дэлхийг оносон ч жижиг хэмжээтэй учир агаар мандалд шатаад дуусах учир аюулгүй аж.
Уг солир 1970 оноос хойш хэд хэдэн удаа дэлхийтэй ойрхон зөрж өнгөрсний хамгийн сүүлийнх нь 2018 оны 11 дүгээр сард байжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт 2020КЖ хэмээх солир дэлхийгээс ердөө 3000 км орчим зайтай зөрсөн нь одоогийн байдлаар дэлхийтэй хамгийн ойрхон зөрсөн солир болон бүртгэгдээд байна. Хамгийн сонирхолтой нь 2020КЖ солирыг ийнхүү өнгөрөхөөс наана хэн ч мэдээгүй гэнэ.
2018ВП1 солир дэлхийд аюул учруулахгүй ч 2020 он гарснаас хойш Австралийн түймэр, АНУ, Ираны үл ойлголцол, цар тахал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөн гээд олон таагүй үйл явдал болж байгаагийн дээр солир дэлхийг онох талаар мэдээлсэн нь олон хүний анхаарлыг татаж, хошигнолын сэдэв болж буй юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ