Мюриэл Боузер: Сонгуулийн өдөр эмх замбараагүй байдал үүсч болзошгүй
"АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр зарим хүн нийслэлд эмх замбараагүй явдал гаргаж магадгүй" гэж Вашингтон хотын дарга Мюриэл Боузер мэдэгджээ.
“Бид хотод аюулгүй байдлыг баталгаажуулахаар бэлтгэж байна. Одоо хотын эрх баригчдад энэ талаар ямар нэг тодорхой мэдээлэл байхгүй” гэжээ.
Хугацаанаас өмнө саналаа өгч, сүүлчийн агшиныг хүлээхгүй байхыг Боузер уриалсан байна. Эрх баригчид одоогоор Үндэсний гвардид хандан нэмэлт хүсэлт тавиагүй гэж гэж тэрээр тэмдэглэжээ. Гэхдээ тус байгууллага түгшүүрийн байдалд байгааг хотын дарга онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11 дүгээр сарын 3-нд болно. Тус орны одоогийн ерөнхийлөгч, бүгд найрамдах намын Дональд Трампын гол өрсөлдөгч нь хуучин дэд ерөнхийлөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден юм.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах яам төрийн тэргүүний сонгууль болох гэж буйтай холбогдуулан эмх замбараагүй явдал гарч болзошгүйд бэлтгэж байгаа нь үүнээс өмнө тодорхой болсон билээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ