“Таны зул сарын тоглоомыг хагалсанд намайг уучлаарай"

Одоогоос таван жилийн өмнө цахим орчинд олны сэтгэлийг догдлуулж, өхөөрдөл төрүүлсэн нэгэн нийтлэл уншигчдын анхааралд өртөж байлаа. Энэ нь тухайн үед таван настай байсан охин Фэйтын уучлалт эрсэн гар бичмэл юм. Тэрбээр харандаагаар “Жонн Ливес Кэмбрижид хэмээн бичээд “Таны зул сарын тоглоомыг хагалсанд намайг уучлаарай. Энэ төлбөр нь хэмээн 2 паунд  дэргэд нь наасан байжээ.


Тэгээд Фэйт гэж өөрийн гарын үсгийг үлдээн таван настай хэмээн өөрийгөө тодотгосон байна. Энэхүү хайр татам бэлгийг Жонн Левис хүлээн авсан даруйдаа сэтгэл нь ихээр хөдөлж, уучлалыг нь хүлээн авснаа илэрхийлэн твиттер хуудаснаа тавьжээ.


Дөнгөж тавхан настай мөртлөө хийсэн алдаагаа ойлгож уучлал эрэн, хагалсан зүйлийнхээ өрийг хүртэл төлөхийг хичээсэн энэ бяцхан хатагтай олон хүнд үлгэр дууриалал болж байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ