АНУ: ОХУ-ыг тогтоон барихын тулд Европт пуужин байрлуулахад бэлэн байна

"АНУ шаардлага гарвал ОХУ-ыг тогтоон барихын тулд Европт дунд болон ойрын тусгалын пуужин байрлуулахад бэлэн байна" гэж Америкийн ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдплын асууцдал эрхэлсэн туслах Роберт О’Брайен мэдэгдэв.

 

"Хэрвээ шалгах арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж чадвал, Орос, АНУ хоёр стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулж, хязгаарлах арга хэмжээний тухай гэрээг нэг жилээр сунгана" гэж түүний хэлснийг ТАСС агентлаг уламжилжээ. 

 

“Бид шинэ гэрээг нэг жилээр сунгахыг санал болгосон юм. Үүний зэрэгцээ хоёр тал зэвсэглэлд хяналт тавих урт хугацааны хэлцлийн тухай тохиролцоход бидэнд цаг хугацаа өгөх эсэхийг хэлэлцэхийн тулд нэг жилийн туршид зэвсэглэл үйлдвэрлэх хязүгаар тогтоохыг зөвшин тохирлоо. Оросын тал зэвсэглэлд хяналт тавихад аль хэр нухацтай хандаж байгааг бид зүгээр л харах хэрэгтэй болно” гэж О’Брайен мэдэгдсэн байна.

 

Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүдтэй зөвлөлдөх үеэрээ одоо мөрдөж буй хэлэлцээрийг болзолгүйгээр нэг жилээр сунгахыг санал болгосон билээ. АНУ ингэж сунгахаас татгалзсан юм.

 

Дараа нь Америкийн засаг захиргаа Оросын талыг найрсаг түнш болохыг хүсч байгаагаа илэрхийлээд, үүний тулд ерөнхийлөгч Дональд Трамп “өөр арга зам” эрж хайхыг оролдож байна гэсэн юм. Ингэхдээ түүний туслах Роберт О’Брайен стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулж, хязгаарлах арга хэмжээний тухай гэрээг сунгах асуудал шийдэгдээгүй гэжээ.

 

"Орос улс гэрээг сунгах асуудлаар АНУ-аас өгч буй дохионд урам хугарч байн"а гэж ОХУ-ын ГХЯ-ны  орлогч сайд Сергей Рябов өмнө нь мэдэгдсэн юм.



Б.Атар  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ