Франц, Герман улс дахин хөл хорио тогтоолоо
Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны өчигдөр оройн мэдэгдлээр өнөөдрөөс буюу пүрэв гарагийн шөнийн 00 цагаас эхлэн дөрвөн долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.
Иргэд хүнсний зүйл цуглуулах, ажилдаа явах, эмнэлгийн цаганд явах, нохойгоо салхилуулах, спорт хийх зэрэгт өмнөх хөл хориотой адил хуудас бөглөн орж гарах аж. Харин хот хооронд явахыг зөвшөөрөх хэдий ч муу хооронд зорчихыг хоригложээ. Зөвхөн амралтаа дуусгаад гэртээ ирж байгаа хүмүүст энэ хорио хамаарахгүй гэнэ. Сургууль, цэцэрлэг, ахлах сургууль хаагдахгүй. Харин их сургуулийн хичээл холын зайнаас хичээллэх ажээ. Түүнчлэн үйлчилгээний газрууд буюу бар, ресторан, түргэн хоолны газрууд хаагдаж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарууд үргэлжлүүлэн хэвийн ажиллах аж.
Герман Улс хоёр дахь хөл хориогоо тогтоов
ХБНГУ-ын Засгийн газрын Lock Down-2 шийдвэр өчигдөр гарлаа. Тодруулбал, 11 дүгээр сарын 2 ноос улс даяар цар тахлын гамшгийн үеийн хоёр дахь хорио эхлэх болжээ. Үүнд:
- Зул сарын баяр зөвхөн гэр бүл найзууд хөл хорионы журам зааврын дагуу уулзах
- Олон нийтийн газар хоёр гэр бүл, дээд тал нь 10 хүн уулзах
- Клуб, ресторан, уушын газар, диско бүгд хаалттай байх / хоол захиалж хүргүүлэн идэж болно/
- Чөлөөт цагийн бүх газрууд хаалттай байх. Үүнд: Театр, үзвэр үйлчилгээ, Дуурийн театр, Концерт, үзэсгэлэн худалдаа, цэнгэлдэх паркууд, тоглоомын газрууд
- Спорт клуб, фитнесс, усан сан бүгд хаалттай байх. Мэргэжлийн спорт болон хөл бөмбөгийг үзэгчгүйгээр тоглохыг зөвшөөрсөн.
- Гоо сайхны салон, массажны газар, шивээсний салонууд хаалттай байх ба зөвхөн үсчин онгорхой байх гэжээ.
-Хүнсний дэлгүүр онгорхой ч хүний тоог зааж өгөх юм байна. Сургууль, цэцэрлэг нээлттэй.
- Дотоодын болон гадаадын аялал, найз нөхөд хамаатан садныдаа ч зочлохгүй байхыг зөвлөж байна. Зайлшгүй тохиолдолд жуулчлалын бус онцгой тохиолдолд зөвшөөрнө гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ