Секс бүлгэмийн толгойлогчид 120 жилийн ял оноов
"NXIVM"("Нексиам") секс бүлгэмийн удирдагч Кит Раньерт Нью-Йоркын Бруклины шүүхээс 120 жилийн хорих ял ноогдуулжээ. Түүнийг эмэгтэйчүүдэд зориулж, гарем хийсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн ба мань эр тэднийг бэлгийн боол болгон хувиргаад, тамлаж, өлсгөж, мөнгийг нь булаан авсан байна. Бүлгэмд нэгдэхдээ эмэгтэйчүүд болж буй үйл явдлаас өөрсдийгөө хамгаалахын тулд материалууд, нүцгэн зургаа илгээх шаардлагатай байв. Шүүх хурал дээр "Нексиам"-ын 15 хохирогчийн мэдүүлгийг сонсчээ. Харин 50 хүн Кит Раньерийг суллуулах кампанит ажил өрнүүлж, "Нексиам" амьдралыг нь сайжруулсан гэж мэдэгдсэн бол шүүхээс бүлгэмийн толгойлогчид 1,75 сая долларын торгууль хүлээлгэжээ. Дашрамд дурдахад "Нексиам"-ыг 1990-ээд оны сүүлчээр бизнесмэнүүдэд зориулж байгуулсан ба маш харгис, хэрцгий сургалтуудтай байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ