Украинд алуурчин этгээд сонгуульд ялжээ
Украины хувьсгал гэгч нь тодорхой бүлэг иргэний хувьд үнэхээр өргөн боломж нээж өгсөн юм. Жишээлбэл хүн амины ноцтой хэрэг үйлдэж шийтгүүлсэн хүн одоо засаглалд дахин эргэж ирж болохоор болжээ.
Кировоград мужийн Голованевскийн районы Подвысоцкийн орон нутгийн өөрөө удирдах ёсны нутаг дэвсгэрийн нэгдсэн нэгжийн тэргүүний сонгуульд бие даан нэр дэвшигч Виктор Лозинский ялалт байгуулсан байна.
Орон нутгийн сонгуулийн комиссын төлөөлөгчдийн тайлбарыг иш татан “BBC Украина” сувгийн мэдээлснээр, Лозинский илт ялалт байгуулжээ. Лозинскийн ялсныг түүний өрсөлдөгчид ч нотолсон байна. Өрсөлдөгчийн зүгээс сүрдүүлж байна гэж санал хураалтын өмнө гомдол гаргаж байсан “Ард түмний зарц” намын төлөөлөгч Сергей Балицкий гол өрсөлдөгч байжээ.
Лозинский засаглалд эргэж ирж байгаа нь Владимир Зеленскийн намын ялагдлаас ч илүү хүчтэй илэрсэн орон нутгийн сонгуулийн гол донсолгоо болов. Учир нь энэ хүн шоронгийн торны цаана олон жилийг өнгөрүүлнэ гэдэгт саяхныг хүртэл Украинчууд итгэж байсан юм.
Кировоград мужийн Голованевск тосгоны уугуул Лозинский зөвлөлтийн үед дунд сургууль төгсгөж, хилийн цэрэгт алба хааж, дараа нь ЗСБНХУ-ын ДХЯ-ны Херсоны цагдаагийн тусгай дунд сургуульд элсчээ. Цагдаагийн байгууллагад Лозинский төлөөлөгчөөр таван жил ажиллаж, “гэмт хэргийг нуун дарагдуулсан, иргэдтэй зүй бусаар харьцаж байсан” гэх тодорхойлолттойгоор 1988 онд хууль сахиулах байгууллагаас халагдсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ