Трамп: Орос, Хятад хоёр АНУ-ын цэргийн хүчин чадалд атаархаж байна

"Орос, БНХАУ хоёр АНУ-ын цэргийн хүчин чадалд атаархаж байна" гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

 

Америкийн төрийн тэргүүн Висконсин муж улсад сонгогчидтой уулзахдаа ингэж мэдэгдсэн байна. Одоо АНУ-ын зэвсэгт хүчин дэлхийд хамгийн шилдэг нь бөгөөд тус орны цөмийн зэвсэглэл “хамгийн сайн байдалд байгаа” гэж тэрээр хэлжээ.

 

Америкийн тал цөмийн зэвсэг хэзээ ч хэрэглэхэд хүрэхгүй гэдэгт найдаж буйгаа Цагаан ордны тэргүүн илэрхийлсэн байна. Трамп хэлэхдээ, төрийн тэргүүний албан тушаалд улиран сонгогдвол миний бие АНУ-ыг дэлхийн бараа үйлдвэрлэгч гол орон болгож, Хятадаас хараат байдлыг эцэс болгоно гэж амлажээ.

 

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин бүх эскадрын мина тээгч хөлөг онгоцыг их хурдтай пуужингаар тоноглох бодолтой байгааг үүнээс өмнө мэдээлж байсан юм.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ