Жүжигчин Пак Со Жун 11 тэрбум воноор барилга худалдан авчээ
БНСУ-ын жүжигчин Пак Со Жун энэ оны эхээр Ганнамд барилга худалдан авчээ. Үл хөдлөх зуучлалын газраас мэдээлснээр Пак Со Жун нь зургаан давхар “O Барилга” нэртэй барилгыг 11 тэрбум воноор худалдан авчээ. Тус барилгад түүний хамтран ажилладаг нүүр будалт, үсчний салон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Одоогоор худалдаа, үйлчилгээний зориулалттай тус барилгын олон давхар хоосон байгаа аж.
Пак Со Жун одоогоор найруулагч И Бён Хуны “Мөрөөдөл” нэртэй кинонд жүжигчин IU (И Жи- Ынь)-тай хамтран тоглож буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ