Трамп: АНУ ДЭМБ-д буцаж орж болно
АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) эгнээнд буцаж орж болохыг тус орны ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрээр даваа гарагт Пенсильвани муж улсад өөрийн талынхантай уулзахдаа ингэж хэлжээ.
АНУ-ын эрх баригчид ДЭМБ-аас гарахаар шийдвэрлэж, тус улс энэ байгууллагад жил бүр 500 сая ам.доллар төлж байсныг тэрээр дурдаж байсан. Америк ДЭМБ-д буцаж орох бол, төлдөг татвараа багасгана гэж Трамп хэлжээ.
"Маш олон хүнтэй Хятад улс АНУ-аас хавьгүй бага мөнгө төлж байсан нь шударга бус юм" гэж Трамп үзэж байна.
Трамп ДЭМБ-тай харилцаагаа бүрэн зогсоох бодолтой байгаагаа тавдугаар сарын эцсээр зарласан билээ. Өмнө нь тэрээр коронавирусийн цар тахалтай тэмцэхэд ДЭМБ-ын хийж буй алхамд дургүйцэж буйгаа илэрхийлж байсан юм. Трамп АНУ-ын зүгээс ДЭМБ-ыг цаашид санхүүжүүлэхэд болзол бас тавьсан билээ.
Тэрээр тус байгууллагын тэргүүн Тедрос Гебрейесуст илгээсэн захидалдаа өөрийн шаардлагыг тайлбарлаад, хэрвээ энэ байгууллага шинэчлэл хийхгүй бол татвар төлөхөө бүрэн зогсооно хэмээн мэдэгджээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ