АНУ-д 60 сая гаруй хүн саналаа эрт өгөөд байна

   Ирэх 11-р сарын 3-нд АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болох билээ. Тэгвэл 60 сая гаруй хүн саналаа эрт өгөөд байна гэсэн тооцоог даваа гарагт Флоридагийн их сургуулийн профессор Майкл Макдональдын бүтээсэн сонгуулийн төслийн портал дээр нийтэлжээ. Түүний тооцоолсоноор 60,082.857 хүн саналаа эрт өгөөд байгаа аж. Тэдний 48,9 хувь Ардчилсан намыг дэмжсэн бол 28 хувь нь Бүгд найрамдах намыг. Санал эрт өгөгсдийн тоогоор Техас муж тэргүүлж буй бөгөөд 7,3 сая орчим хүн саналаа өгөөд байна. Удаад нь Калифорни(6,5 сая), Флорида(6 сая), Умард Каролина(3,1 сая).                        Дараа сарын 3-нд болох АНУ-ын бүх нийтийн сонгуулиар ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, 35 сенатор, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, мужийн 13 захирагч, орон нутгийн засаг захиргааг сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас Дональд Трамп, АН-аас Жозеф Байден нэр дэвшиж буй билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ