Аварга загас хүн рүү дайрчээ
Австралийн Квинсленд мужийн эрэг орчимд аварга загасны дайралтанд өртөж, маш хүнд бэртсэн нэгэн эр эмнэлэгт хүргэгджээ. "Аварга загасанд хазуулаад биеийн байдал нь хүнд байгаа эрэгтэйг Таунсвиллын их сургуулийн эмнэлэгт хүргэсэн" гэж Квинслендийн түргэн тусламжийн ажилтны ярьсныг теле суваг эш татжээ. Дайралт Их шүрэн хэрмийн нэг хэсэг Бритомарт шүрэн арлын ойролцоо болсон аж. Есдүгээр сард бие давхар эмэгтэй, нөхрөө АНУ-ын зүүн өмнөд хэсэгт махчин загасны хоол болохоос аварсан гэх мэдээлэл бий ба 2,7 метр урт аварга загас мөрнөөс нь хазахад мөнөөх эр усанд шумбахаар үсэрчээ. Бүсгүй акулын нурууны сэрвээ болон улаан өнгөтэй болсон усыг хараад шумбаж, шархадсан нөхрөө чирсээр завин дээр гаргаж чаджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ