Жулия Робертсын дүрийг биен дээрээ дүүрэн шивүүлжээ
Нэгэн Мексик эр холливудын алдарт жүжигчин Жулия Робертсын дүрийг бие дээрээ дүүрэн шивүүлжээ.
Түүнийг Миленко Парсерисас Букович гэдэг бөгөөд сонин худалдагч тэрээр жүжигчин Жулия Робертсыг «Эрин Брокович» киноны гол дүрд тоглосноос хойш шүтэн бишрэх болсон байна.
Тэр үеэс хойш өдгөө 63 настай тэрбээр шивээсүүдээ хийлгэхийн тулд нилээд их хэмжээний мөнгө зарцуулжээ. Букович цээж болон хоёр гаран дээр нь Жулия Робертсын нүдний шилтэй, толгойдоо алчууртай зэрэг дүрүүдийг шивүүлсэн аж.
Миленко Букович шивээс хийлгэсэндээ сэтгэл хангалуун байдаг бөгөөд санхүүгийн боломжтой болохоороо дуртай жүжигчнийхээ дүрийг нуруу, гар, цээжин дээрээ нэмж шивүүлнэ хэмээн ярьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ