Байдены хүү садар самуунд оролцож, мансууруулах бодис хэрэглэдгийг илчилжээ

АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены хүү садар самуун явдалд орооцолдож, мансууруулах бодис хэрэглэж байсныг илчилсэн байна. “Дейли мэйл” сонин Хятадын GTV платформд байршуулсан гэрэл зураг болон дүрс бичлэгийг иш татан ингэж бичжээ.

 

"Хантер Байден хэд хэдэн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж, мансууруулах бодис хэрэглэж байна" гэх зургууд дүрс бичлэг, гэрэл зургуудаас харагдаж байна.

 

Дээрх материалуудыг нийтэлсэн Хятадын платформ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх байсан Стив Бэннонтой холбоотойг тэмдэглэжээ. Жо Байден Хятадын коммунист намын хяналтад байдаг хэмээн зарим бичлэгт өгүүлсэн байна.

 

"Насанд хүрээгүй охидтой холбоотой сексийн шинжтэй материалууд Жо Байдены хүүгийн зөөврийн компьютерээс гарсан юм" гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгч Руди Жулиани өмнө нь мэдэгджээ. Хантер нүцгэн байдалтайгаар 14 настай охинтой Facetime-аар ярьж байсныг мэдээлсэн байна. Энэ тухай “Рамблер” сайтад бичжээ.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ