Коронавирусийн нөхцөл байдал хэзээ тогтворжих вэ?
"2021 оны зун гэхэд вирусийн нөхцөл байдал тогтворжих ёстой" гэж Гамалеягийн нэрэмжит төвийн вирус судлаач, профессор Виктор Зуев үзэж байна. Амьсгалын замын вирусууд болон ковид нь дулаанаас айдаг гэж эрдэмтэн хэлжээ.
Түүнчлэн ковидын шинж тэмдэггүй тээгчдийн тоо нэмэгдэж, хүнд хэлбэрийн вирусээр өвчилсөн хүмүүс нас барж, энэ бүгд нь дархлааны нөөцөд орно. Ингээд 60 хувьд хүрэхэд вирус мухардана гэж тэрээр дурдсан байна.
Иймд амны хаалтыг тогтмол зүүж, гар ариутгагч зайлшгүй хэрэглэх шаардлагатайг онцлов.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ