Бэлэн мөнгөний машинаас 75 мянган доллар дээрэмджээ

 Гүржийн Кобулети хотын банкны бэлэн мөнгөний машинд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарав. Мөнгөний дүн нь 75 мянган доллар. "Гүржийн банкинд дахин халдаж, энэ удаа Кобулети хотын мөнгөний машиныг дээрэмдлээ" гэснээс илүү мэдээллийг эх сурвалж өгсөнгүй. Энэ нь сүүлийн хоёр хоногт Гүржийн банк руу халдсан хоёр дахь тохиолдол ба аравдугаар сарын 21-нд зэвсэгт этгээд Зугдиди дахь банкны салбар луу халдаж, 43 хүнийг барьцаалжээ. Түүнчлэн их хэмжээний мөнгө нэхсэн тэр этгээд барьцаалсан хүмүүсээ суллаад, усанд шидсэн чулуу шиг ор сураггүй алга болсон гэнэ. Түүнийг эрэн сурвалжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ