Өнөөдөр - ЭЭРҮҮ ХҮМҮҮСИЙН ӨДӨР
Жил бүрийн энэ өдөр Дэлхийн ээрүү хүмүүсийн өдрийг (International Stuttering Awareness Day) тэмдэглэдэг.
Ээрэх нь мэдрэлийн гэмтлийн нэг хэлбэр гэж үздэг. Ээрүү хүмүүсийн олон улсын нийгэмлэгийн (International Stuttering Association, ISA) мэдээлж байгаагаар, дэлхийн хүн амын 1% орчим нь ээрэх эмгэгтэй аж.
Хүүхдийн ээрэлт нь гэр орны уур амьсгал, эцэг, эхийн хоорондын харьцаатай холбоотой байх магадлалтай. Дэргэд нь байнга маргалддаг, архи уудаг, гэр орондоо тайван бус байдаг, чанга хашгиран хэрэлдэх, зодолдох зэрэг нь хүүхдийн мэдрэлд шууд нөлөөлж, ээрүү болох үндэс тавигддаг. Хэрэглэж буй үгийн бүтцээс хүүхдийн ээрэх нь ихээхэн хамаарна. Хэдий чинээ урт төвөгтэй үг байна, төдийчинээ их ээрнэ. Зан аашийн төлөв мөн хамааралтай. Хүүхдийн өөртөө итгэлгүй байдал, сэтгэл хөдлөл хэт бага эсвэл хэт их, бүрэг байдал, хэт эмзэг байдал зэрэг нь нөлөөлдөг байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ