Германаас АНУ цөмийн цохилт өгвөл Орос хэрхэн хариу барих тухайд
Константин Сивков
Тухайлбал, Германы нутгаас АНУ болон түүний холбоотнууд цөмийн цохилт өгсөн толхиолдолд Орос улс “ёсорхоод байхгүй” гэж Оросын пуужин, артиллерийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн мэдээллийн бодлого хариуцсан орлогч, цэргийн шинжлэх ухааны доктор Константин Сивков Үндэсний мэдээний албаны сурвалжлагчид мэдэгдсэн байна.
Вашингтоны засаг захиргаа цөмийн цохилт өгвөл Оросын талаас яаж хариу өгөх боломжтойг шинжээч тайлбарлажээ. “Германд цөмийн дайн хийх асуудлыг боловсруулж байгаа нь амиа хорлосон алхам мөн” гэж тэр хэлсэн байна.
Оросын 667ДР “Кальмар” төслийн атомын шумбагч хөлөг онгоц тус бүрдээ 10 цэнэгт хушуу авч явах 16 ширхэг Р-29Р пуужингаар тоноглогдсоныг доктор дурджээ. “Хэрвээ шумбагч хөлөг онгоцноос Герман руу эдгээр пуужинг харвавал, Герман улс хэрэг дээрээ байхгүй болж, оронд нь цацраг идэвхит цөл үлдэнэ” гэж тэр мэдэгдсэн байна.
“Манай нутаг дэвсгэрээр зогсохгүй, манай холбоотнуудын нутаг дэвсгэрт өнгөлзсөн” тохиолдолд “бид ёсорхоод байхгүй” бөгөөд АНУ руу бүх пуужинг харвана гэж шинжээч тэмдэглэжээ. “Йеллоустоны галт уулын хавь руу хэдэн пуужин харвахад, АНУ ерөөс байхгүй болно” гэж тэр хэлсэн байна.
Бундесверийн агаарын цэргийн хүчин болон түүний НАТО-гийн холбоотнууд “нууц” сургуулилт хийж, цөмийн дайн дэгдсэн тохиолдолд авах арга хэмжээг боловсруулсан тухай германы “Вильд” сэтгүүлд нийтлэгдсэн материалыг Сиков ингэж тайлбарлажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ