АНУ, Энэтхэг, Бразил, Орос, Аргентин Испани улсуудад нэг саяас дээш тооны халдвар бүртгэгдээд байна

Дэлхийн улс орнуудаас АНУ, Энэтхэг, Бразил, Орос, Аргентин улсуудад нэг саяас дээш тооны халдварын тохиолдол бүртгэгдээд байсан бол Испани улс тэдгээрийн дараа зургаа дахь улс болж байна.

Лхагва гаригт тус улсад 24 цагийн хугацаанд 16973 халдвар авч, 156 хүн нас барсан талаар мэдээллээ.

Өчигдөр Испани улсад коронавирусийн халдварын нэг сая дахь тохиолдол бүртгэгдэж, энэхүү өндөр босгыг давсан баруун Европын анхны улс болжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд анхны тохиолдол оношлогдсоноос хойш Испанид одоо нийт  нэг сая таван мянга 295 халдварын тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд Европт коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, засгийн газрууд дэгдэлтийг хянах, эмнэлгүүдийн ачааллаа дийлэхгүй болсон учраас хатуу чанд дүрэм журам гаргаж ажиллахыг шаардах болсон.

Цар тахлын эхний саруудад Испани коронавирус халдварт хүндээр нэрвэгдсэн бөгөөд үүнтэй тэмцэхийн тулд хүүхдүүдийг гадаа гарахыг хориглох зэргээр  хамгийн хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байсан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ