НАТО нэг их наяд доллар зарна

       Энэ жил НАТО-гийн орнуудын батлан ​​хамгаалах салбарын нийт зардал нэг их наяд ам.долларт хүрэх гэнэ. Тодруулбал 1,092.5 тэрбум. Энэ нь 2019 оныхоос бараг 61 тэрбумаар илүү юм. Уг зардлын 784,95 тэрбумыг АНУ-ын батлан ​​хамгаалах салбарын зардалд, үлдсэн 307,53 тэрбумыг нь Европ болон Канадад зарцуулах аж. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн мэдээлснээр Канад болон Европын холбооны гишүүдийн зардлыг өнөө жил 4,3 хувиар нэмсэн гэнэ. Тэрээр НАТО-гийн батлан ​​хамгаалахын дарга нарын уулзалтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр "Энэ бол Европын холбоотнууд болон Канадын зардлыг нэмж буй зургаа дахь тохиолдол юм. Цаашид ч ийн үргэлжилнэ гэж бид найдаж байна" хэмээн мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ