12 настай хүү агаар-сансрын нислэгийн инженерчлэлийн факультетад элсжээ

        АНУ-ын 12 настай жаал хүү агаар-сансрын инженерчлэлийн  коллежийн хоёрдугаар ангид дэвшин сурч  байна. “People”  сэтгүүлд ингэж бичжээ.

Жоржи муж улсын оршин суугч хүү Калеб Андерсон есөн сартайдаа дохионы хэл сурсан байна. Удалгүй тэр уншиж  эхлэж,  хоёр ойтойдоо математикийн тоо бодож сурчээ. Тэгэхэд эцэг, эх нь хүүгээ нэгдүгээр ангид оруулсан байна. “Манай ангийн бүх хүүхэд надаас өндөр байсныг би сайн санадаг.  Тэгэхэд би дөнгөж л явж сурч, маш жижигхэн байсан” гэж Андерсон дурсан ярьжээ.

Ер бусын чадвартай, оюуны түвшин өндөртэй хүүг гурван настайд нь IQ-гийн өндөр үзүүлэлт бүхий хүмүүсийн нийгэмлэг – MENSA-д элсүүлсэн байна. “Тэр математикийн мэдлэгээрээ үе тэнгийнхнээс хол давуу. Калеб онцгой хүүхэд гэдгийг бид тэр даруй мэдсэн” гэж түүний эцэг, эх ярьжээ. 11 настайдаа тэр Чаттахучигийн техникийн коллежид орсон байна.

Өнөөдөр өсвөрийн суу ухаантан 12 настай бөгөөд хоёрдугаар курст сурч байна. Хоёр жилийн дараа тэр агаар-сансрын инженерчлэлийн салбарын бакалаврын зэрэг авах ажээ. Би ирээдүйн мэргэжлээ зориудаар сонгосон бөгөөд бүр жаахан байхаасаа сансарт нисэхийг мөрөөддөг байсан гэж жаал хүү ярьдаг байна.

Андерсон Жоржи муж улсын Технологийн дээд сургууль юмуу Массачусетсын технологийн дээд сургууль элсэхээр бодож байгаа ажээ. Ингэх нь “Tesla”  болон “SpaceX” компанийг үндэслэгч Илон Маскын дэргэд дадлага хийхэд туслана хэмээн тэр найддаг байна.

Өндөр IQ-тай хүмүүсийн нийгэмлэгт орсон Их Британийн дөрвөн настай хүү гурван хэл мэддэг байна. Түүний IQ 154  бөгөөд энэ нь түүний насны хувьд маш өндөр үзүүлэлт юм.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ