Коронавирусийн сулрах хугацаа хэзээ вэ?
Оросын халдвартын эмч Евгений Тимаков коронавирусийн сулрах хугацааг хэлсэн байна. Анагаах ухааны “Лидер медицины” төвийн ерөнхий эмч энэ хүн телевизийн РБК сувгийн нэвтрүүлгээр ингэж ярьсныг ТАСС агентлаг уламилжээ.
Вирус зайлшгүй хувьсаж өөрчлөгдөнө, ингэснээр 5-10 жилийн дараа гэхэд ямар нэг ноцтой үр дагаварт хүргэхээ болино гэж тэр хэлсэн байна. Хувьсаж өөрчлөгдөх удаан хугацааны мөчлөгийн явцад коронавирус илүү халдвартай болж, түргэн үржих ч, ингэхдээ нэлээд сулрана гэж тэр тайлбарлажээ.
Ойрын таван жилд энэ өвчин бидэнтэй яалт ч үгүй хамт байх болно гэж Тимаков бас онцлон тэмдэглэсэн байна. Гэхдээ бүр арван жилийн дараа коронавирус хүн төрөлхтөнд, харин бид түүнд “дасна” гэж тэр хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ