АНУ-д 70 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүнийг цаазлах гэж байна
Сүүлийн 70 жилд АНУ-д анх удаа эмэгтэй хүнийг цаазлах гэж байна. 16 жилийн өмнө жирэмсэн эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн түүнд ялын дээд хэмжээг өгсөн юм гэж Америкийн Шүүх яамнаас мэдээлжээ.
Лиза Монтгомери гэгч эмэгтэйд оноосон ялыг ирэх 12 дугаар сарын 8-нд хортой тариа хийж ёсоор болгох юм байна. Ялыг Индиана муж улсын шоронд гүйцэтгэх ажээ.
Үүнээс гадна, шүүх 1999 онд хамсаатнуудынхаа хамтаар хоёр улстөрчийн амь насыг бүрэлгэсэн Брэндон Бернард гэгчийг цаазлах товыг бас зарласан байна.
АНУ-ын Дээд шүүх, доод шатны шүүхийн тогтоолын дагуу 17 жил мөрдсөн цаазаар авах ялыг ёсоор болгохыг азнах шийдвэрийг долоодугаар сард хүчингүй болгосон юм. Ийнхүү цаазаар явах ялыг сэргээснээс хойш АНУ-д долоон хүнийг цаазлаад байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ