Геологчид Йеллоустоны гал уул "гарцаагүй" дэлбэрэхийг анхааруулав
Йеллоустоны үндэсний паркийн дор орших супер галт уулын хотгор нь сүүлийн гурван томхон дэлбэрэлт-2,1 сая жилийн өмнөх Гекльберри-Риж, 1.3 сая жилийн өмнөх Меса-Фолс, барагцаалвал 600.000 жилийн тэртээх Лава-Крикийн дэлбэрэлтийн үед үүсчээ. Одоогоор энэ нутгийг АНУ-ын геологийн алба байнга хянаж, болзошгүй сүйрлийн шинж тэмдэг үүсгэхгүй байхыг мэрийж буй юм.
Одоо хүн төрөлхтөн энэ том галт уулын дэлбэрэлтийг зогсоож чадахгүйг геологчид анхааруулж байгаа билээ. “Үүнийг хэрхэн хийх вэ? Уг системээс энерги буюу дулааныг гадагшлуулах хэрэгтэй гэдэгт гол асуудал оршиж байгаа бөгөөд гэвч бидэнд ингэх технологи байхгүй” гэж геологич Жефферсон Хангерфорд тайлбарлажээ.
Йеллоустоны аймшигт сүйрлээс “дэлхийг аврах” санаа өмнө нь судлаачдын толгойд төрж байсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 2,7 тэрбум стерлингийн фунт шаардлагатай гэнэ. Энэ санааны дагуу гидротермалийн системийг өрөмдөж, хайлмал халуун магмыг хөргөх хэрэгтэй аж.
Хэрвээ Йеллоустоны гал уул дэлбэрвэл, энэ нь 70.000 жилийн өмнөхтэй адил дэлбэрэлт гэхээсээ илүү халуун хайлмагийн урсгал байх болов уу гэж эрдэмтэд үзэж байна. Тиймээс галт уулын идэвхижлийг байнга нарийн нягт ажиглаж байх нь хамгийн сайн шийдэл байх болно.
Одоогоор дэлбэрэх магадлал огт мэдэгдэхгүй байгаа ч зүгээр л ажиглаад байх нь бас хангалттай биш аж. “Том галт уул дэлбэрэхээс сэргийлэхийн тулд бид одоо хийж байгаагаасаа хавьгүй ихийг хийх ёстой. Нэг л өдөр дэлбэрэлт яалт ч үгүй болно. Энэ нь 100 жилийн дараа, 1000 жилийн дараа юмуу тэр ч бүү хэл 10,000 жилийн дараа ч болж мэднэ” гэж мэргэжилтнүүд ярьж байна.
“10,000 жилийн дараа ч хүн төрөлхтөн оршин тогтносоор л байх болно хэмээн тооцоолж байна. Хэрвээ тэр их ачааллыг багасгахын тулд юу ч хийхгүй бол бид энэ гарагт амьд үлдэж чадахгүй” гэж эрдэмтэд дүгнэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ