Ши Зиньпин дайнд бэлтгэхийг армидаа уриалжээ
БНХАУ-ын тэргүүн Ши Зиньпин Хятадын армийг дайнд бэлтгэхийг уриалжээ. Синьхуа агентлаг ингэж мэдээлсэн байна.
Арми хэнтэй дайтахад бэлтгэх ёстойг Хятадын удирдагч тодруулан тайлбарлаагүй аж.
“Бид одоогийн нөхцөл байдлыг үндэслэн хэтийн бодолтой байж, шийдэгдээгүй зөрчил, бодит шаардлагыг нухацтай судлан, шийдвэрлэж, тэнгисийн явган цэргийг хүчирхэгжүүлэхээр төлөвлөх ёстой” гэж тэрээр Чаожоу хотын тэнгисийн явган цэргийн корпуст шалган зааварлах ажлаар очихдоо хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ