Коронавирусээс болж дэлхий нийтийн хүлээх хохирлыг тооцоолжээ
"Коронавируст цар тахлаас болж дэлхий нийт таван жилийн хугацаанд 28 их наяд ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүнийг алдаж болох юм". Олон улсын валютын сангийн (ОУВС) захирал Кристалина Георгиева ийм тооцоо дурдсаныг РИА Новости агентлаг уламжилжээ.
Хамгийн их хохирол амссан орнуудыг дэмжих бүхий л нөөц ОУВС-д бий гэж тэрээр тэмдэглэсэн байна. Тус сан одоогоор 81 улсад санхүүжилт олгоод байна гэж Георгиева хэлжээ. ОУВС улс орнуудад олгох зээлийг 280 хүртэл тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлсэн байна.
АНУ цар тахлаас болж 16 их наяд ам.долларын хохирол хүлээж мэдэхийг өмнө нь мэдээлж байсан юм. Тооцоолж буйгаар, энэ хохирлын тал орчим нь хөл хорио тогтоож, эдийн засгийн зарим секторын ажил зогссоноос үүдсэн хохиролтой холбоотой ажээ.
Америкчуудын дунд өвчлөл газар авч, нас баралт их байгаагаас бас үлэмж хохирол учирсан байна. 16 их наяд ам.доллар гэдэг нь АНУ-ын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 90 хувьтай тэнцүү аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ