Сансарт яагаад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог вэ?
Спирт агуулсан бодисууд сансрын станцын бүхээгийн агаар цэвэрлэх системийг эвдрэхэд хүргэж болдог байна. Энэ нь нислэгийн үед ийм бодис хэрэглэхийг хориглох шалтгаан болдогийг хэвлэлд бичжээ.
Согтууруулах ундаа болон бусад спирт агуулсан бодисыг Олон улсын сансрын станцад яагаад хатуу хориглодог тухай асуултад Оросын улсын думийн депутат, сансрын нисэгч Александр Самокутяев хариулсан байна.
Юуны түрүүүнд спиртийн дуслууд нь агаар цэвэрлэх системийг гэмтэж эвдрэхэд хүргэж болдог. Хэрвээ агаарын мэдрэгч спиртийн өчүүхэн төдий дуслыг ч болов бүртгэвэл, энэ тухай мэдээллийг Дэлхийд телеметрийн горимоор илгээдэг байна. Ингэсний дараа агаар цэвэрлэх системийг салгадаг гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.
“Спиртийн уур гармагц уг систем ерөөс ажиллахаа больдог” гэж сансрын нисэгч хэлсэн байна.
Цацрагаас хамгаалах зорилгоор станцын бүхээгт дарс уухыг сансрын нисэгчдэд зөвшөөрөх тухай яриа хэсэг хугацаанд өрнөж байжээ. Гэвч тун удалгүй энэ саналаас татгалзсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ