Дэлхийн хамгийн өндөр настай мэргэн буудагч "Дэди"

Энэтхэгийн иргэн Чандро Томар 65 насандаа анх удаа буу барьж, энэ спортод эргэлт буцалтгүй оржээ. Анх удаа сум тавихдаа тэрбээр байгаа оносноор өөрийгөө энэ спортод авьяастай гэдгээ мэдэн тууштай хичээллэх болсон аж. Өдгөө 84 настай түүний хочыг “Мэргэн буудагч Дэди” гэдэг. 


Тэрээр улсын чанартай 25 гаруй тэмцээнд оролцож олон гавьяа, шагналын эзэн болсон байна. Одоогоор дэлхийн хамгийн өндөр настай мэргэн буудагчаар тодроод буй. Түүний чадвар хобби гэхээсээ илүү мэргэжлийн түвшинд гэж хэлж болохуйц болсон аж.


"Энэ спортоор хичээллэснээр эмэгтэй хүн биеэ хамгаалах чадварт суралцахаас гадна хүн бүр эзэмших хэрэгтэй чадваруудын нэг" хэмээн тэрээр онцолжээ. Сонирхуулахад, уран бүтээлчид түүний амьдралаас сэдэвлэн уран сайхны кино бүтээхээр төлөвлөж байгаа аж. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ