Нобелийн эдийн засгийн шагналтнууд тодорлоо
Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн үндэсний банкны эдийн засгийн шинжлэх ухааны шагналтны нэрийг зарласнаар Нобелийн долоо хоног Стокгольм хотод өндөрлөв.
Энэхүү номинаци нь албан ёсны бус хэдий ч Нобелийн эдийн засгийн шагнал гэж нэрлэгддэг юм. Нобелийн санг жил бүр ивээн тэтгэдэг Швед улсын банкны 300 жилийн ойгоор нэлээд хожуу буюу 1968 онд бий болгосон юм.
Энэ жил Пол Милгром, Роберт Уильсон нар шагналтан болжээ. Дуудлага худалдааны онолыг боловсронгуй болгосны учир уг шагналыг олгосон бөгөөд эрдэмтэд бараа, үйлчилгээ худалдах дуудлага худалддааны шинэ хэлбэрийг тодорхойлж, түүнчлэн арилжаанд оролцогчид ямар байдалтай байдгийг тайлбарласан байна.
Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн үндэсний банкны эдийн засгийн шагналыг Шведийн вангийн шинжлэх ухааны академи олгож, харин эдийн засгийн хороо сонгодог юм. Шведийн вангийн шинжлэх ухааны академийн гишүүд, эдийн засгийн шагналтнууд, Дани, Исланд, Норвеги, Финлянд, Шведийн эдийн засгийн профессорууд, түүнчлэн бусад эрдэмтэн шагналд нэрээ дэвшүүлж болдог байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ