Эхнэр, нөхөр хоёр насныхаа нийлбэрээр Гиннесийн номонд бүртгэгджээ

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Гиннесийн номын төлөөлөгчид Вальдрамина Кинтерос, Хулио Мора Тапиа нартай уулзаж, хосын нэрийг уг номд оруулжээ. Нөхөр Тапиа одоо 110 настай бол түүний гэргий Вильдрамина 104 настай гэнэ. 


Тэд 1941 оны хоёрдугаар сарын 7-нд эцэг, эхээсээ нууцаар гэрлэж байжээ. Тэр үед сүйт залуу 31, бүсгүй 26 настай байжээ. Тэд 79 жил хамт амьдарч байгаа бөгөөд гэхдээ энэ нь Гиннессийн номонд орох шалтгаан болоогүй аж. Өөрөөр хэлбэл дэлхийд гэрлээд он удаан жил болж буй хосууд цөөнгүй бий. Гэхдээ Гиннессийн номын комисс насных нь нийлбэр хамгийн их хосыг л сонгодог аж. Ийнхүү Тапиа, түүний гэргийн насны нийлбэр нь 215 болж байна.


Тэд Эквадор улсын Кито хотод аж төрдөг юм. Хосууд нас дээр гарсан ч охин Сесилиягийн хэлснээр, ухаан саруул, бие нь сайн ажээ. Тэд дөрвөн хүүхэд, 11 ач, зээ, 21 жич, зээнцэр, нэг гучтай гэнэ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ